“BOEING 737 MAX 8” ЗАГВАРЫН НИСЭХ ОНГОЦНЫ НИСЛЭГИЙГ ТҮР ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
“BOEING 737 MAX 8” ЗАГВАРЫН НИСЭХ ОНГОЦНЫ НИСЛЭГИЙГ ТҮР ЗОГСООХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Этиопын иргэний агаарын тээврийн нисэх онгоц өчигдөр осолдож 157 хүний амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон билээ. Тэгвэл энэ нь сүүлийн таван сарын дотор Boeing 737 Max 8 загварын нисэх онгоц хоёр дахь удаагаа осолдсон тохиолдол болж байгааг юм байна

Сануулбал, өмнө өнгөрсөн оны аравдугаар сард Lion Air компанийн яг ийм загварын онгоц Индонезийн нийслэлээс хөөрөөд удалгүй осолдож 189 хүний амь үрэгдсэн юм.

Тэгвэл манай улсын МИАТ компанийн энэ жил шинээр түрээслэх гурван онгоц гурвуулаа Boeing 737 Max 8” загварын онгоц бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Монголд бууж, одоог хүртэл энэ төрлийн онгоц нислэг үйлдсээр байгаа билээ. Мөн ирэх тав болон 11-р сард манай улсын шинээр түрээслэх онгоцнууд ч  энэ загварын онгоцнууд байх юм.

Харин ойр ойрхон болсон осолтой холбогдуулан энэ төрлийн онгоцоо нисгэсээр байх эсэх талаар зарим хэвлэлүүд МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөртэй холбогдон тодруулахад тэрбээр "Индонезод болсон ослын шалтгаан 100 хувь эцэслэж гараагүй байна. Мөн өчигдөр болсон ослын шалтгаан гарах болоогүй ч бид  Boeing компанид хандан тайлбар хүсээд байна. Одоогоор хариу ирээгүй байгаа тул бид өнөөдрөөс эхлэн Boeing 737 Max 8 загварын сүүлд ирсэн онгоцны нислэгийг түр зогсоох шийдвэр гаргалаа" гэж хариулжээ.

Мөн энэ талаар ИНЕГ-аас мэдэгдэл гаргаад байна. Тус мэдэгдэлдээ "Boeing 737 Max”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоолоо. Этиопын иргэний агаарын тээврийн нислэгт ашиглагдаж байсан “Boeing 737 Max” загварын агаарын хөлөг осолдсонтой холбогдуулан ИНЕГ-аас МИАТ авиа компанид ашиглагдаж байгаа “Boeing 737 Max” загварын онгоцны нислэгийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоолоо. Дээрх агаарын хөлөг үйлдвэрлэгч “Boeing компаниас зөвлөмж гартал “Boeing 737 Max”-ыг нислэгт ашиглахгүй байх шийдвэрийг гаргаж байна" гэжээ.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих