“СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”
“СОЛИОТ ЭХ” КИНОГ ДАХИН ОУ-ЫН НААДАМД “СОЙНО”

Монголчуудын 1900-аад оны эхэн үеийн аж амьдрал, зан заншил, соёл уламжлалыг харуулсан "Солиот эх" уран сайхны кино найм дахь олон улсын кино фестивальд оролцохоор болжээ.

Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэсэн уран сайхны кино нь өнгөрөгч оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсераар жүжигчин Н.Онон ажилласан юм.

Тэгвэл энэ удаа “Солиот эх” уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс 07-ны өдрүүдэд зохион байгуулах БНГУ-ын "Independent days international film festival 2019" наадамд Монгол улсаа төлөөлж, албан ёсоор оролцох эрхийг авчээ.

“Солиот эх” уран сайхны кино нь өмнө нь БНХАУ-ын Чиндао хотноо зохион байгуулсан Олон улсын анхдугаар кино наадамд 2018 оны зургадугаар сарын 18-нд өрсөлдөж, “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийн эзнээр тодорсон билээ.

 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих