Б.ПҮРЭВДОРЖ. МАНАЙ НАМЫН ЗАХЫН ХҮН ТАНАЙ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЯЛНА.
Б.ПҮРЭВДОРЖ. МАНАЙ НАМЫН ЗАХЫН ХҮН ТАНАЙ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЯЛНА.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 

-МАН хоёр жилийн хугацаанд хэрэлдсэнээс өөр юу ч хийгээгүй. Хэнтий аймагт одоо ч юм хийгээгүй байх. Хоёр удаа УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх гэдэг хүн Хэнтий аймгаас зугатаад яваад байгаа. Хүмүүсийн байгуулсан гавьяан дээр явдаг нөхөр. Сонгууль нэг ямар хүнд зүйл байдгийг мэдрэх хэрэгтэй. Нам нь дэвшээд ир гэж хөөж явуулах хэрэгтэй. Бид бас очно. Манай намын захын хүн танай У.Хүрэлсүхийг ялна. УИХ-ын хүүхэлдэй миний микрофоныг хааж болно хэмээлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудалтай холбогдолтой зүйл ярихыг анхааруулж, гишүүн Б.Пүрэвдоржийн микрофоныг хаалаа. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан "Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 30-нд болно. Нэр дэвшүүлэх ажиллагаа ч зургадугаар сард болно. Тэр үед намууд хэнийг дэвшүүлэхээ хэлэлцэх хэрэгтэй..." хэмээн хариулах явцад хонх дуугарч, УИХ-ын дарга "хэлэлцэх асуудалтай холбоотой зүйлд хариулахыг анхааруулан дахин  микрофоныг нь хаалаа. 

Ингээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжлээ.  

 

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 287.6 сая төгрөгийн зардал гаргахаар тусгажээ. Уг зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих