Гучаад насныхны гашуун үнэн /уншаад нэг үзээрэй/
Гучаад насныхны гашуун үнэн /уншаад нэг үзээрэй/

Хэрэв та 70-80-аад онд төрсөн, нас биенд хүрсэн хүнд тооцогддог бол энд чухамхүү та нарын тухай өгүүлэх болно. Тө өдөр болгон ажил хийдэг атлаа өнөө болтол дорвитой хөрөнгө мөнгө хуримтлуулж чадаагүй л байна уу?

Хэвшиж заншсан нэгэн хэвийн амьдрал баяр баясгалан авчирдаггүй, гэтэл та хавьгүй илүү төөрөг заяанд төрсөн гэдэгтээ итгэлтэй байгаа юу? Тэгвэл өөрийнхөө тухай гашуун үнэнийг сонсоно уу, энд зөвхөн үнэнийг өгүүлэх болно.

1. Өндөр шаардлагын хариу буюу бид яагаад хэзээ ч аз жаргалтай болохгүй вэ?

Бидний эмэг эхчүүдийн үе хунтайжтай сууж хадамд гарах, гадаадын амралт сувилалд явах юм уу тэр ч байтугай ганц хундага Мартини дарсны тухай ч ховорхон мөрөөдөж байжээ. Энэ бүхэн тэдний хувьд санахын аргагүй тансаглал мэт санагддаг байв. Эмэг эхчүүд маань дайны хар үүлгүй энхийн цэнхэр тэнгэр, зүсэм талхны мөнгөө олж авах боломж, тогтвортой ажлын байрандаа л баярладаг байсан. Зарчмын хувьд үнэндээ ямар ч хамаагүй нөхөртэй байгаадаа баярладаг байв, учир нь «уухгүй, тэгээд нударгалдаггүй л бол боллоо» гэдэг алдарт үг тэр л он жилүүдээс улбаатай. Хүнд хүчир хөдөлмөр болон хүүхэд төрүүлэхээс бусад ихэнх цаг хугацаагаа тэд Минаевын хэлсэнчлэн «хог новш, ялгадсан» дундаас тохь тух бий болгоход зарцуулдаг байжээ.

Өлөн зэлмэн байсан тэр л цаг үеийг манай үеийнхэн санахгүй. Өнөөдрийн 30 настнууд үймээнт 90-ээд оны хүнд бэрхийг ч төдий л сайн санахгүй байгаа, учир нь тэд энэ үеийг хүүхэд насандаа угтацгаасан. Тийм ч учраас орчин үеийн ач зээ нарынх нь олон шаардлага, нэхэл гомдол эмээ нарт нь «хэт цатгалдалт, пологдолт» мэт санагдаж байгаа.

Өнөөгийн ач зээ нар үйлдвэр завод, барилга байгууламж дээр ажиллахыг хүсэхгүй. Тэд ер нь ажил хийх хүсэлгүй, хөлсний хар ажилчид л хөлсөө дуслуулан хөдөлмөрлөнө биз гэж боддог.

Эрчүүд нь бие сэтгэлийн аливаа зовлонгүй олигархи болохыг мөрөөднө. Гар хөдөлгөн ажиллахыг хүсэхгүй, ажил хөдөлмөрийг жигшин зэвүүцнэ. Түүний оронд менежерийн албан тушаал хашаад хөлсөө дуслуулан ажиллах бус, хагас өдрийг компьютер дээр тоглож өнгөрөөсөн нь хавьгүй дээр. Эмэгтэйчүүд нь бүр ч дор. Тэд бүр залхуурч гүйцсэн.

Өв тэгш, амжилтанд хүрч яваа гэгддэг нь олигархыг сорон мөлжиж амьдардаг ажилгүй хүүхэн, тэжээлгэгч эхнэр. Тэгээд бас эрэлт хэрэгцээний бүхий л хуулийг огоорон хэн дуртай нь тэжээлгэгч эм болох гэж үхэлдэн зүтгэнэ. Зах зээл хийх юмгүй, шунаг сувьдаг авгай хүүхнүүдээр бүр хахаж гүйцсэн. Мэдээжийн хэрэг, Бред Питийн зэрэг зиндаанд өөрийгөө тавилаа ч тэд хэзээ ч аз жаргалтай болохгүй. Эргэн тойронд нь хэзээд адилхан ухнанууд л эргэлдэнэ.

Үйл явдлаар дүүрэн 2000-аад он, тэр ч байтугай улс орны өнөөдрийн эмх замбараагүй, оволзсон байдлыг зууны эхэн үеэс нь аваад түүний түүхийн бусад бүх он жилтэй харьцуулж нэг үзээрэй. Амьдрал арай дээр, хөнгөн болсон нь объектив байдал. Субъектив талаас нь авч үзвэл хаанаас л бол хаанаас итгэл найдвар горилсон дуу хоолой цуурайтна. Энэ бол нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй сод ухаантнууд гиншин гэгэлзэж байгаа хэрэг. Хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд өөрөө өөрийгөө тунхаглагсад. Арай энгийн байхыг хэн ч хүсэхгүй байгаа юм.

2. Бялуурал буюу хэт цатгалдалт.

Бидний бүхий л гай зовлонгийн бас нэг шалтгаанаар нь би хэт цатгалдалтыг зарлаж байна. Аяллаар явах үед нүүрсний цогонд нурамласан төмстэй жигнэсэн мах юутай амттай санагддаг байсныг санаж байна уу? Аягахан архи тойруулж амсаад ямар их баяр хөөр болдог байлаа? Тэгвэл одоо энэ сэтгэгдлийг ханаж залхталаа Мохито уугаад, Мартини Рояле бэлэн байхгүй байхад зоогийн газарт бидэнд төрдөг сэтгэгдэлтэйгээ харьцуулаад нэг үзээрэй. Баарныхан биднийг юугаар гайхуулж шагшруулахаа ч хэдийнээ мэдэхээ больжэээ. Хүнсний дэлгүүр болгонд нядмар загас худалдаастай. Тэнд бас халуун орны төрөл бүрийн жимс, архи дарс овоолоостой…

Бид чихэлдтэлээ идэж дүүрчээ, ноёд оо. Бид дэндүү их бөгөөд амттай шимтэйг гударцгааж байна, энэ бүхэн бидэнд хэтэрхий амархан олдож байна. Эмээ ээж нар маань оймсондоо хэрхэн нөхөөс тавьдаг байсныг бид умартаж, хуучны цуглуулгын хувцас хунарыг үнэлж цэгнэж мэдэхгүй байна. Бид агааржуулагчтай тансаг машинд заларчихаад ажил хэрэг маань муу байна хэмээн гонгинолдож байна. Бид ер нь үргэлжийн мөнхөд л үглэж дуулж, гүзээлж, чихэж байдаг. Бид үргэлж л бага хэмээн чамлаж, юу ч биднийг гайхуулахаа нэгэнт больжээ.

«Хаана хэт цатгалдалт байна, тэнд вакуум үүсэж байдаг» гэж Мавроди зөв хэлсэн байдаг. Тэгээд ч тэр ӨАБНУ-д өөрийн пирамидыг дахин босгоод нөгөөх л биеийн тамирын хувцастайгаа загасчилж байгаа нь зүгээр нэг хэрэг биш ээ.

Аз жаргалтай байхын тулд өөрийгөө хазаарлаж, хязгаарлаж байх хэрэгтэй. Аливаа шашинд мацаг барих ёс байдаг нь жирийн ч нэг хэрэг биш аж. Хүн хэдийчинээ өлөн зэлмэн байна, хүнс тэжээл нь төдийчинээ амттай байдаг. Хүн хэдийчинээ цатгалдталаа иднэ, хүнс хоол нь төдийчинээ амтгүй, сэтгэл санаа нь уй гунигтай байдаг байна.

3. Хар амиа хичээх нь.

Биднийг яагаад ч юм хүн бүхэн бидэнд өртэй, бидний төлөө зүтгэх ёстой мэтээр хүмүүжүүлжээ. Бид шинжлэх ухааны бартаат замаар бэдэрч, таван километрийн цаанаас сургуульдаа явж үзээгүй. Багш нар бидэнд хошуу цорвойн мэдлэг оюунаа хүртээж ирсэн. Бид тариан талбайд ажиллаж эцэг эхдээ тусалж байгаагүй, биднийг ямагт халуун бүлээн өглөөний ундаар хангаж ирсэн.

Бидний олонх нь үр хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Хэн нэгний төлөө санаа тавьж, халамжлан асрах ямар хэрэгтэй юм бэ? Эхийнхээ өврөөс гараагүй шахам нялхамсаг эрчүүд хайр халамжтай ээжтэй болохыг л хүсэн хүлээж байна. Харин эмэгтэйчүүд нь болохоор хүзүүн дээр нь гарч мордоод ажил хийхгүй тэжээлгэх оюун ухааны хомсдолтой олигархыг хүсэн хүлээдэг. Хэн ч хөдөлмөрлөж, бүтээж, бусдад бэлэг барьж, гар сунгахыг хүсэхгүй байна!

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих