Монгол залуу бодлоор удирддаг дрон бүтээжээ
Монгол залуу бодлоор удирддаг дрон бүтээжээ

Австрали улсын "Күйнсландын Их Сургууль"-д суралцдаг Б.Билгүүн бодлоор удирддаг дрон камер бүтээжээ. Тэрээр тус улсад Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй бөгөөд Цахилгаан болон компьютерийн инженер чиглэлээр давхар суралцаж байгаа гэнэ. Австралийн 10 жилийн хүүхдүүдэд компьютер программ болон роботокийн хичээл заадаг тэрээр хүний тархинд байдаг цахилгаан сигналуудыг ашиглан дроныг удирддаг байхаар бүтээлээ хийжээ. Дрон бүтээхээсээ илүү удирдах нь түүнд хүндрэлтэй байсан тухай дурдсан тэрээр тун удахгүй эх орондоо ирэх гэж буй бөгөөд тэтгэлэг авах үедээ "надад нэг хүний тэтгэлэг өгснөөрөө би эргэж ирээд олон хүнд зааж өгч, тэтгэлгийн үр өгөөжийг түгээнэ" хэмээсэн үгэндээ хүрэхээр зорьж байгаа ажээ. 

 

Image result for дрон камера

 

Бичлэг үзэх: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих