МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ОРЧИН НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ АНХААРУУЛЛАА
МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ОРЧИН НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ АНХААРУУЛЛАА

МУИС-ийн Хууль зүйн сургуулиас шүүгч, судлаач,  өмгөөлөгч, оюутнууд “Шүүхийн шийдвэр, түүний хэрэглээ ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэгт 10 дугаар сарын 10-ны өдөр оролцлоо.

Хэлэлцүүлэгт 10-аад жил эрүүгийн хэргийн шийдвэрлэлтэд дүн шинжилгээ, судалгаа хийсэн доктор Д.Баярсайхан Шүүхийн шийдвэрүүдэд судалгаа, дүн шинжилгээ хийсэн талаар ярьсан юм. Тэрээр Монголын Шүүхийн байгууллагын шүүгчдийн хандлага, чадварын талаар тодотгон  ярихдаа “..1240-өөд онд Англид хийгдсэн шүүхийн өөрчлөлт манай улсад одоо л хэрэгжиж байна. Эрүүгийн хууль шинэчлэгдсэн байхад хэргийг шийдвэрлэхдээ 1960, 1970-аад оны үеийн сэтгэхүй, туршлагаараа хандаад байна” гэж шүүмжилсэн.

Мөн энэ үеэр зарим судлаачид шүүгч нарын дунд хуулийн нэр томьёог буруу хэрэглэх, үг, утгын алдаатай, ойлгомжгүй шийдвэр гаргах зэрэг хариуцлагагүй алдаа түгээмэл байгааг онцлов.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч зохицуулагч, өмгөөлөгч Н.Арвинтариа хэд хэдэн чухал санал хэлсэн юм.

 

Т

Тэрээр нэгд, Эрүүгийн хуулийн 7-р дугаар хэсгийн 1-р заалтыг шүүгчид хэрэгжүүлэхгүй байна. Хэрэг хийсэн хүнийг нийгэмшүүлэх, зан үйлийг нь засах арга хэмжээ явуулах ажилд шүүхийн байгууллага анхаарах ёстой.

Хоёрт, Анхан шатны шүүгчид хохирогчид сэтгэл санааны хохирол учирсан эсэхийг тогтоох ёстой. Сүүлийн үед энэ хохирлыг тогтоодог болсон ч Дээд шүүхэд энэ шийдвэр нь очоод “унаж байна”.  Гэхдээ зарим тохиолдолд энэ үнэлгээгээ хохирогч авсан тохиолдол цөөхөн. Жишээ нь, СХД-т шийдвэрлэсэн хэрэгт мөнгөн үнэлгээгээ хохирогч авсан байдаг.

Гуравт, Хохирогч хүчирхийллийн дараахь дарамтат эмгэг, хямралд ордог. Энэхүү хямралыг тодорхой хугацаанд нөхөн сэргээх шаардлагатай байдаг. Энэ талаар ДЭМБ-аас ч зөвлөж, чиглүүлсэн байгаа. Гэтэл манай улсад хохирогчийн хямралыг нөхөн сэргээх аргачлалын мөнгөн үнэлгээ байдаггүй. Энэ үнэлгээг тодорхой болгох хэрэгтэй байна.

Дөрөвт, Хохирогч болон бусад холбогдох хүмүүсийн мэдүүлэг өгөх орчин нөхцлийг сайжруулах шаардлагатай. Орчин нөхцөл шаардлага хангагдаагүй байдгаас болж мэдээлэл алдагдах, эсвэл хохирогчийн эрх зөрчигддөг.

Тавд, Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолыг http://www.ncs.cd.gov.mn/wp-content/uploads/2018/06/img20180625_13281633.pdf шүүхийн практикт хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналуудаа тавьж, анхааралдаа авч хэрэгжүүлэхийг хүслээ.

www.ardchilal.mn Б.БАЯРМАА

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих