Б.Бахытгүл: Боожгой Мурат болон түүнийг өмгөөлж, хамгаалагчид баярлахад эрт байна!
Б.Бахытгүл: Боожгой Мурат болон түүнийг өмгөөлж, хамгаалагчид баярлахад эрт байна!

Өчигдөр УИХ-ын гишүүн Д.Мурат болон Б.Бахытгүл нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж өндөрлөлөө. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үдээсэн бөгөөд Б.Бахытгүлийн гомдлыг дахин хэрэгсэхгүй болгожээ. Үүнд бухимдсан Б.Бахытгүл дээд шүүхэд гомдол гарган цаашлаад хариугаа олон улс руу явуулахаа мэдэгдээд буй бөгөөд өөрийн цахим хуудсаар дамжуулан бууж өгөх болоогүй гэдгээ илэрхийлжээ. Тэрээр "Өнөөдөр 2018 оны 10-р сарын 04-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд Д.Муратын хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр хуралдаж, түүнийг бүх шатны шүүх нь өмөөрч, хамгаалж, ямар ч хариуцлага тооцохгүй , эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгчид болох Д.Очмандах, Т.Өсөхбаяр, Б.Зориг нар ямар нүүрээрээ сууж байна.Шүүгчид нь авилгад автсан, эрх мэдэл, нам, мөнгөнд үйлчилдэг ийм л эмгэнэлтэй НИЙГЭМД төрж, амьдарч яваадаа харамсаж сууна.2018 оны 08-р сарын 08нд БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Н.Баасанбат уг хэргийг ЭХ-ийн 39.14 буюу гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон билээ. Цаашдаа дэд шүүхэд гомдлоо гаргаж, хариугаа олон улс руу явуулах тул боожгой Мурат болон түүнийг өмгөөлж, хамгаалагчид баярлахад эрт байна. Эрхийнхээ дагуу хандах газартаа хандана аа. Шүүх нь Монгол төрийн ЭМГЭНЭЛ. Шүүгчид бол авилгачид. Илт байгаа хэргийг ингэж замхруулж байхад , хэлэх үг ч олдохгүй юм даа. Муратын тухай ноцтой баримтуудыг цаг нь болохоор ард түмэнд хүргэнэ. Үнэн ЯЛАХ л болно" хэмээсэн байна. 

 

Image result for бахытгүл мурат

 

Image may contain: text

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих