С.Булганыг дахин яллагдагчаар татжээ
С.Булганыг дахин яллагдагчаар татжээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг өнөөг хүртэл бүрэн тодорхойгүй байгаа. Тус хэрэгтэй холбогдуулан түүний гэргий Б.Булганыг ТЕГ-аас өнгөрөгч зургадугаар сард сэжигтнээр татан байцаалт, мэдүүлэг авсан байдаг бөгөөд түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Харин ТЕГ-аас түүнийг буруутай хэмээн үзэж дахин яллагдагчаар татан шалгаж буй бөгөөд С.Зориг агсны үхэлд буруутгаж хамжигчаар оролцсон байх магадлалтай хэмээн үзэж хэрэг бүртгэл нээсэн байна. Түүнийг одоогоор гадуур байцааж буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат өмнө нь Б.Булганыг "1998 оноос хойш мэдүүлэг өгч ирсэн. Харин хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш олон удаа мэдүүлэг өгөөгүй" хэмээсэн байдаг бөгөөд тэрээр байцаалт авч буй ажилтны өмнөөс салаавч гарган гарч одсон бичлэг ч байдаг. Тус хэргийн цорын ганц гэрч хэмээгддэг тэрээр яллагдагчаар татагдмагцаа ийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан нь өнөөг хүртэл олон хүний эргэлзээг төрүүлсээр байна. 

 

Image result for б.булган

 

Image result for б.булган мэдүүлэг

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих