Жүжигчин Туяа сүйн бөгжөө гайхуулав
Жүжигчин Туяа сүйн бөгжөө гайхуулав

"Х-Түц" продакшнаас жүжигчний гараагаа эхэлсэн Туяа сүүлийн жилүүдэд чөлөөт уран бүтээлч байхыг илүүд үзсэн. Дөрвөн жил тайзан дээр гараагүй тэрээр "Мөрөөдлийн театр"-ын "Дундын бүсгүй" шоу драмд оролцон тоглож буй. Олон жил ганц бие амьдралыг эрхэмлэсэн тэрээр найз залуутай болсноо дуулгасан ч одоог хүртэл хэн гэгч эрхэм хайрыг нь булаасныг нууцалсан хэвээр буй бөгөөд хамтдаа гадаадад аялан Лас Вегасын гудамжинд хагас нүцгэн алхаж яваа зурагаа цахим хуудаснаа оруулж байсан удаатай. Харин тэрээр энэ удаад сүйн бөгж зүүсэн байх бөгөөд гэр бүлийн амьдрал зохиохоор эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Бие хаа, царай зүсээрээ баргийн миссийг урдаа гишгүүлэхгүй түүний хайрыг булаан амьдралаа холбохоор болоод буй эрхэм чухам хэн болох нь олны анхаарлыг ихэд татаад буй бөгөөд түүний найз залуу хөтлөгч Анхбаярын хамгийн дотны найз гэнэ лээ. Хайртынхаа барьсан сюрпризийг нүүр номын хуудаснаа гайхууланхан суугаа тэрээр тун удахгүй хуримын зар дуулгах биз ээ. 

 

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

 

Image may contain: 1 person, smiling

 

Image may contain: one or more people

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж: Factnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих