Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа Нью-Йорк дахь шинэ байраа танилцуулав
Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа Нью-Йорк дахь шинэ байраа танилцуулав

Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа сүүлийн үед олны анхаарлыг ихэд татах болсон. Гудамжны бүжигчин хэмээн нэрлэгддэг Төөгөөтэй хайр сэтгэлийн холбоотой болсон тэрээр Нью-Йорк хот дахь шинэхэн байраа танилцуулжээ. Хотын төв хэсэгт байрлах тус байрандаа бүжигчин Төөгөөтэй хамтран амьдрахаар зэхээд буй тэрээр Нью-Йоркд хоёр жилийн хугацаатай байхаар төлөвлөөд буй аж. Тэрээр хувийн орлогоо 100 хувь инстаграм хуудаснаас бүрдүүлдэг бөгөөд 66,7 мянган дагагчтай. Инстаграм болон Юүтүүб хуудаснаа тун ч идэвхтэй байдаг тэрээр "Make up artist", "Fashion blogger", "Nail artist" бөгөөд охид бүсгүйчүүдэд хандсан зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг байна. Тун удахгүй хосууд хамтарсан влогоо гаргахаар зэхээд буй бөгөөд бүжгийн ертөнцөд ч мөн хамтран хүч үзэх сонирхолтой байгаа гэнэ лээ. Нью-Йорк хотод байр түрээслэх үнэ нэг сарын 2500 ам.доллараас эхэлдэг бөгөөд байр худалдаж авахад дунджаар 669,700 доллар зарцуулдаг ажээ. 

 

 

 

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих