ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ МӨНГИЙГ ЗАВШСАН БАНКНЫ ТЕЛЛЕР ЯЛ СОНСОВ
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ МӨНГИЙГ ЗАВШСАН БАНКНЫ ТЕЛЛЕР ЯЛ СОНСОВ

Дундговь аймгийн харьяат иргэн М нь 2014-2016 оны хооронд тус аймгийн Дэрэн сумын тооцооны төвд ахлах теллерээр ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан 23 иргэнд нийт 109.499.000 төгрөгийн хохирол учруулжээ. 2016 оны 1 дүгээр сард албан тушаалын байдлаа ашиглан банкны кассын мөнгөн хөрөнгө болох 21.203.696 төгрөгийг хувьдаа завшсан, эдгээр гэмт хэргүүдийн үйлдлийг тогтоон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг залилах, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өнгөрөгч 9 дүгээр сарын 12-ны өдөр 6 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Орон нутгийн банкны теллер үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг их хэмжээгээр завшсан хэргийг анх удаа шүүж хорих ял эдлүүлж байна гэж ШЕЗ-ийн Олон нийтийн мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих