ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД "НОГООН ПАСПОРТ"-ТОЙ БОЛЖ БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ҮЙЛСЭД БУСДЫГАА УРИАЛНА

Завханд “Хандлагаа өөрчилье” уриан дор “Ногоон пасторт” аяныг зохион байгуулжээ.

Аяныг аймгийн БОАЖГ-аас санаачилж өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх, хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг мэдээлэл олгох, бага наснаас нь байгаль орчинтой зөв харьцах дадал хэвшил суулгах зорилгоор зохион байгуулсан аж. Аяны хүрээнд Завхан аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийн эко клубын сурагчдыг хамруулан сургалт сурталчилгааны ажлыг хийжээ.

Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн эко клубын сурагчид “Ногоон паспорт” эзэмшин байгаль хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар болов. Мөн зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдад гардуулсан байна.

Аяны хүрээнд ногоон паспорттай хүүхдүүд байгаль орчноо хамгаалах, хогийг зөв ангилж ялгах, хогоо хаяхгүй байх зөв дадалд үе тэнгийнхнээ манлайлан оролцоно. Дашрамд Завханы 24 сумын 36 ерөнхий боловсролын сургуульд сайн дурын эко клуб хичээллэдэг бөгөөд 460 гаруй хүүхдүүд байгаль орчноо хамгаалах үйлсэд гар бие оролцдог ажээ.

Б.Мягмарсүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих