ҮСЧИН ГОО ЗАСЛЫН УРАЛДААНД ХОВД АЙМАГ ТҮРҮҮЛЛЭЭ
ҮСЧИН ГОО ЗАСЛЫН УРАЛДААНД ХОВД АЙМАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Баруун бүсийн үсчин гоо сайханчдын тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд энэ жил Ховд аймагт "Үсчин,гоо засал,хумс урлал-2018" нэрийн дор зохион байгууллаа.

Тэмцээнд Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий аймгийн 150 гаруй үсчин гоо сайханч оролцож үсчиний тав, гоо сайхны хоёр, нийт долоон төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөв. Гелин хумсны уран зураглалын төрөлд Ховд аймгийн оролцогч О.Пүрэвжав, тайзны нүүр будалтын төрөлд Ховд аймгийн оролцогч Э.Энхжин нар тэргүүллээ.

Эрэгтэй зураглалтай засалтын төрөлд Ховд аймгийн оролцогч Ц.Дэлгэрсайхан, эмэгтэй салоны тайралтын төрөлд Говь-Алтай аймгийн оролцогч Г.Оюунаа, эрэгтэй сонгомол засалтын төрөлд Говь-Алтай аймгийн оролцогч М.Баялагмаа нар бусдыгаа манлайлав.

Эмэгтэй үдшийн гоёлын төрөлд Ховд аймгийн оролцогч Т.Мөнхцэцэг, эмэгтэй кератив буюу үс хэлбэржүүлэх төрөлд Говь-Алтай аймгийн оролцогч М.Баялагмаа нар шалгарчээ. Харин эмэгтэй шилдэг моделиар Ховд аймгийн оролцогч Т.Уламбаяр, эрэгтэй шилдэг моделиар Баян-Өлгий аймгийн оролцогч Х.Мухамет нар шалгарав.

Шилдэг үсчинээр Ховд аймгийн оролцогч Т.Мөнхцэцэг шалгарч багийн нийлбэр дүн, нийт медалийн тоогоор Ховд аймаг тэргүүн байр, Говь-Алтай аймаг хоёрдугаар байр, Завхан аймаг гуравдугаа байрт шалгарав. Тус тэмцээнийг Улаанбаатар хотоос "Монголын үсчин гоо засалч"дын холбооны Ерөнхийлөгч н.Цогзолмаа, мастер шүүгчид, Ховд аймгийн "Үсчин гоо засалч"дын холбоо, аймгийн ЗДТГ, ХХҮГ, "Хөгжил Политехник коллежи", Жаргалант сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.

А.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих