ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА ДОРНОДОД НЭЭВ
ДЭГҮ ИХ СУРГУУЛЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА ДОРНОДОД НЭЭВ

Солонгосын Дэгү Их сургууль Дорнод аймагт төлөөлөгчийн газраа нээлээ. Тус сургууль нь БНСУ-ын хэм­жээнд нийгмийн ха­ламжийн чиглэлээр болон тусгай боловс­рол олгодгоороо онцлог аж. Гаднын улсын сургуулийн төлөөлөгчийн газар нээгдсэнээр тус аймгийн хүүхэд залуус Солонгос улсын их дээд сургуультай шууд харилцах боломж бүрдэж байгаа юм.

“Дэгү” их сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцуулах тал дээр голчлон анхаардаг учир манай улсаас ч хөгжлийн бэрхшээлтэй залуус суралцаж эхэлжээ.

Дашрамд сонирхуулахад, Дорнод аймгийн боловсролын салбарт жил бүр АНУ-ын Энхтайвны корпус, БНСУ-ын Койка, Японы Жайка, БНХАУ-ын Күнзийн институт зэрэг гаднын сайн дурын ажилтнууд, багш нар олноор ажиллаж, цэцэрлэг, сургуулийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд хамтарч байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих