"МАГНАЙ ТРЕЙД" КОМПАНИЙН ЗАХИРАЛ Р.ГАНЗОРИГИЙГ ПРОКУРОРЫН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХОРЬЖЭЭ

ЦЕГ-ын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс өчигдөр "Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг цагдан хорьсон байна. Энэхүү баривчилгааг прокурорын зөвшөөрөлтэй ЦЕГ-ын албан бичгийн дагуу гүйцэтгэжээ.

Тус компанийн захирлыг “Жаст” группийн хэрэгтэй холбогдуулан саатуулах шаардлагатай болсон гэж зарим мэдээллийн хэрэгслээр мэдээллэж байна. Мөн Р.Ганзоригийг баривчлахдаа, шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой буюу үгсэн хуйвалдаж бинзений үнийг нэмсэн гэсэн үндэслэлээр саатуулсан гэх мэдээлэл ч байгаа юм. Одоо тэрээр урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хоригджээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2018 оны эхээр “Магнай трэйд” компанийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх хүсэлтийг салбарын яаманд хүргүүлсэн байдаг. “Магнай трейд” компани нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг байна. 

Түүнийг цагдан хорьсон талаар албаны эх сурвалжийн хэвлэлд өгсөн мэдээллээр Р.Ганзоригийг цагдан хорьсон нь үнэн, гэхдээ ямар үндэслэлээр баривчилсан талаар мэдээлэл алга байгаа аж.  

Б.БАЯРМАА

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих