УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд 9 дүгээр сарын 27-ны үдийн хойш УБТЗ-ын нэхэмжлэлтэй Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ.

Энэ оны 04-р сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болжээ. Тус шүүх хурлаар түүний эзэмшиж байгаа 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-ын мэдэлд буцаан олгох шийдвэр гарсан юм. Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Л.Пүрэвбаатар нь Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ.

”УБТЗ” ХНН нь Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгаа. Энэ нь хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан байна.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих