Сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгийг прокурор шалгаж байна
Сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгийг прокурор шалгаж байна

УИХ-ын гишүүн, гавъяат хуульч, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн "Монгол хүний төлөө" намын дарга Х.Бат-Ялалт үзэж,14 орон сууцны эх үүсвэрийг шалгаж өгөхийг АТГ-аас хүсчээ. 

АТГ-ын өгсөн мэдээллээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр байдаг 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар "Монгол хүний төлөө" намын дарга Х.Бат-Ялалт хандсан. Энэ хүсэлтийн дагуу хэрэг бүртгэлт нээж, шалгах ажиллагааг явуулсан. Ц.Нямдоржийн бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгажээ. Одоогийн байдлаар  Ц.Нямдорж нь ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Тиймээс хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Харин Прокурор зарим нэг зүйлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа хийж байна.

Б.Баярмаа

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих