Төмс арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг
Төмс арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг

Төмсийг монголчууд хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Тэгвэл энэ хүнсний ногоог гоо сайханд хэрэглэж ирсэн туршлага бас байдаг юм байна. Төмс нь арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг ажээ. Түүнчлэн нөсөө толбыг арилгаж, батганы үрэвслийг бууруулж, сорвийг арилгах гайхалтай үйлчилгээ үзүүлдэг байна.

ТОСЛОГ АРЬСАНД

Тэнцүү хэмжээтэй төмсний шүүс, лимоны шүүсийг холиорой. Тал цайны халбага зөгийн бал хольсон ч бас болно. Нүүр хүзүүндээ түрхээд 10 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ. Энэ аргыг тослог арьстай хүн хэрэглэвэл илүү тохиромжтой юм байна. Энэхүү маск нүүрэн дээрх илүүдэл тосыг арилгана.

ХУУРАЙ АРЬСАНД

Хэрэв таны арьс хуурай бол нэг ширхэг чанасан төмсийг хоёр цайны халбага хуурай сүү, эсвэл зүгээр сүү, нэг цайны халбага самрын тос, эсвэл оливийн тостой сайтар хольж зуурмаг болгон нүүрэндээ түрхээрэй. Ингээд 20-25 минут байлгасны дараа усаар угаагаарай.

ГЭРИЙН НӨХЦӨЛД НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ БЭЛТГЭХ

Гэрийн нөхцөлд нүүр цэвэрлэгч бэлтгэхийн тулд 1/4 –г нь хэрчсэн өргөст хэмх, 1/8 хэрчсэн түүхий төмс танд хэрэгтэй. Төмс, өргөст хэмхээ хальслах хэрэггүй. Учир нь хальсанд чухал амин дэмүүд агуулагддаг байна. Төмс, өргөст хэмхийг холигчид хийж нэг минут холиод хэрэглэж үзээрэй. 

Нэг ширхэг өндөг, ¼ тараг, нэг цайны халбага хүнсний содыг сайтар холиод батгатай хэсэг болон нүүр, хүзүүндээ түрхэж 10-15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Төмсийг хальслаад, нимгэн хэрчинэ. Хэрчмээ нүдэн дээрээ 20 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Энэ нь нүдний доорх харийг арилгах шидтэй.

Угааж хальсалсан төмсөө үрэгчээр үрээд шүүсийг нь авна. Төмсний шүүсийг нүүрэндээ түрхэн 15-20 минут байлгах нь арьсыг гайхалтай толигор, цагаан харагдуулдаг. Төмсний шүүс нь батгыг эмчилж, нарнаас болж түлэгдэж борлосон арьсыг эмчилнэ. Мөн үрчлээнээс сэргийлээг байна.

Чанасан төмсний хальсыг нүүрэндээ тавьсанаар түлэгдэлтийг эмчилж, үрэвслийг бууруулна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих