Хүрэн манжин+байцааны жигнэж болгосон салад
Хүрэн манжин+байцааны жигнэж болгосон салад

Амттай бас дээр нь бэлэн амтлагч ашиглаагүй болохоор эрүүл салат-д тооцогдох байх

Хүрэн манжин, байцаа хоёрын ач тусыг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх доо.

Орц:

Хүрэн манжин, байцаа 1:1

Сонгино, сармис

Давс, перец, лаврын навч

Халуун чинжүү 1 ш (сонголт)

Халуун ногоотой хийж үзэх гээд цуглуулсан байсан халуун чинжүүний үрнээс хийчихсэн.
Хийх заавар:


1. Бага зэрэг тосонд сонгино, сармис, лаврын навч, чинжүүгээ хийж хуурна.


2. Дээрээс нь хүрэн манжингаа хийгээд бага зэрэг давс цацаж өгнө. Давс хийчихээр манжингаас шүүс нь ялгардаг.


3. Зөөлөн гал дээр манжингаа болгож байгаад дээрээс нь байцаагаа хийгээд хар перецээр амтлаад өөрсдийнх нь шүүсэнд жигнэж болгоод гарахын алдад давсаа тааруулаад болно.


Ногооны хэмжээ тийм ийм гэсэн юм байхгүй. Гэрт байсан том хүрэн манжингаа арилгаад хайруулынхаа тавагны багтаамжаар байцаа нэмчихсэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих