ҮЕРТ ӨРТСӨН АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
ҮЕРТ ӨРТСӨН АЙЛ ӨРХҮҮДЭД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт энэ оны 07 дугаар сарын 03-05- ний өдөр тохиолдсон үер усны аюулд өртсөн айл өрхүүд дээр Монголын Улаанзагалмай аймгийн онцгой комисс, Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газрын хамтарсан баг энэ долоо хоногоос ажиллаж мөнгөн болон эд материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх иргэдийг судалгаа гаргаж байна.

Сум багийн дарга нар идэвхтэй оролцож айл өрх, иргэдийн мэдээллийг үнэн зөв өгч хамтарч ажиллахыг дээрх байгууллагууд анхаарууллаа. Мөн багийн дарга нар ажилдаа хариуцлагатай хандаж үерт өртсөн иргэдийнхээ хохирлын тооцоог заагдсан хугацаанд аймгийн Онцгой байдлын газарт гаргаж өгөхийг зөвлөж байна.
Ховд аймгийн Жаргалант сумын Наран,Рашаант багийн нийт 60 гаруй өрх айл үерт автаж, хохирол амссан юм.
А.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих