БНСУ-ЫН ОЮУТНУУД ЛУУС СУМЫН ЕБС-ИЙГ ТОХИЖУУЛЛАА
БНСУ-ЫН ОЮУТНУУД ЛУУС СУМЫН ЕБС-ИЙГ ТОХИЖУУЛЛАА

БНСУ-ын Кемёнг соёлын их сургуулийн оюутнууд Луус сумын ЕБС-д долоо хоногийн хугацаатай хүмүүнлэгийн ажлыг хийлээ.

Хүмүүнлэгийн ажлын хүрээнд тус сургуулийн 35 оюутан, 5 багш ирж ажиллажээ. Кемёнг соёлын их сургуулийн багш, ажилчид, оюутнуудын сэтгэлийн хандиваар бүтсэн хичээлийн зарим хэрэглэгдэхүүн болон гурван үйлдэлт принтерийг тус сургуулийн удирдлагад гардуулан өгсөн юм. Мөн оюутнууд өөрчдийн хүчээр Луус сумын ЕБС-ийн шалыг паркетлан, засвар тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн сурагчдад амьдрах ухаан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн сургалтуудыг зохион байгуулсан байна.

Дундговь аймгийн БСУГ-аас болон Луус сумын ЕБС-иас багш, оюутнуудад талархал, батламж гардуулан өглөө. Мөн аймгийн удирдлагууд талархсан сэтгэлээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа тасралтгүйгээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна хэмээв.

Хүмүүнлэгийн үйл ажиллагааны хаалтын ёслолын үеэр "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын хүүхдүүд урлагийн тоглолтоо толилуулсан бөгөөд Кемёнг сургуулийн оюутнууд өөрсдийн бэлдэж ирсэн хөтөлбөрүүдээ сонирхуулж, ирсэн зочдыг өөрсдийн хийсэн Солонгос үндэсний хоолоор дайлсан юм.

Б.Ундармаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих