БЭЛГЭНД ИРСЭН ХУРДАН АЗАРГАНЫХАА ҮР ТӨЛИЙГ ӨВӨРХАНГАЙН УЯАЧДАД БЭЛЭГЛЭЛЭЭ
БЭЛГЭНД ИРСЭН ХУРДАН АЗАРГАНЫХАА ҮР ТӨЛИЙГ ӨВӨРХАНГАЙН УЯАЧДАД БЭЛЭГЛЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн уяачдад алдарт хурдан азарганы үр төлийг бэлэглэлээ.
Түүнд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү “Амгалан төрийн ажнай шарга”, “Монгол хээр” хэмээх хурдан хүлгээ, “Ажнай” группийн захирал Д.Бат-Эрдэнэ “Улс халзан” хүлгээ бэлэглэж байсан бөгөөд З.Энхболд бэлгэнд ирсэн хурдан хүлгүүдийн төлийг Өвөрхангай аймгийн адууны удмын санг нь сайжруулах зорилгоор аймгийн уяачдад бэлэглэж байгаа аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнө нь 500 барга хуц нийлүүлж, Өвөрхангайн хонин сүргийн бүтцийг сайжруулахад анхаарч байв.
Б.Батчимэг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих