АМЬЖИРГАА ДЭМЖИХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ
АМЬЖИРГАА ДЭМЖИХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ

Арвайхээр сумын “Амжиргаа дэмжих зөвлөл”-ийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар хүнс тэжээлийн үйлчилгээнд хамрагдах эрх үүссэн 117 өрхийн материалыг хэлэлцэж, 74 өрхийг дэмжсэн юм.

Мөн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй 27 иргэн, Малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан 3 малчин өрхийн төслийг хэлэлцэв. Үүнээс байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнийг асарч байгаа иргэнд олгох мөнгөн тэтгэмжийн хугацааг 11 иргэнд сунгаж, шинээр 11 иргэнд тогтоож, бүтэн өнчин хүүхдийн асаргааг 1 иргэнд, өрх толгойлсон эхийн тэтгэмжийг 2 иргэнд, онцгой тохиолдлын тэтгэмжийг 2 иргэнд, малжуулах хөтөлбөрт 2 иргэнийг тус тус хамруулахаар шийдвэрлэлээ.
Б.Батчимэг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих