ЦАГДААГИЙН ГАЗРААС АЛБА ХААГЧДЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ
ЦАГДААГИЙН ГАЗРААС АЛБА ХААГЧДЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ

Аймгийн Цагдаагийн газраас "Бид мартахгүй" өдөрлөгийг энэ сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Цагдаагийн газарт албан үүргээ биелүүлж яваад амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, үйлс гавъяаг нь шинэ залуу алба хаагчдадаа таниулах зорилготой уг арга хэмжээгээр цагдаагийн ахлах ахлагч Д.Гантулга, ахлагч Д.Пүрэвсүрэн, дэд ахлагч Ц.Буянжаргал нарын гэр бүлийг хүлээн авч уулзлаа.
Эдгээр алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ бусдын гарт амь үрэгдсэн юм. Өдөрлөгийн үеэр тэдний гэр бүлийн гишүүдтэй санал солилцож, дурсамж, мөнгөн тэтгэлэг олгосон юм.
Б.Батчимэг

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих