Б. Гонгор: Хяналтаар илэрч байгаа зөрчүүд ихэвчлэн хоол үйлдвэрлэлийн газруудад байна.
Б. Гонгор: Хяналтаар илэрч байгаа зөрчүүд ихэвчлэн хоол үйлдвэрлэлийн газруудад байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналын газраас баяр наадмын өдрүүдэд нийт таван цэг дээр хяналт тавин ажиллаж байна. Сүхбаатарын талбай, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, үндэсний соёл амралтын хүрээлэн, хүй лолоон худаг гэсэн цэгүүдэд 350 албан хаагчид ажиллаж байгаа аж.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюугүй байдал, хөдөө аж ахуй хяналтын байцаагч Б. Гонгор “Нийслэлийн захирагчийн ажлын албанаас нийт 610 зөвшөөрлийг гаргасан. Үүнээс төв цэнгэлдэх хүрээлэнд 350 хуушуур, 50 худалдааны зөвшөөрөл, хүй долоон худагт 360 хуушуурын гэр 50 худалдааны зөвшөөрөл олгогдсон байна.
Мэргэжлийн хяналтын газраас долдугаар сарын 10-13ны хооронд хяналт тавьж ажиллана. Одоогийн байдлааар хяналтаар илэрч байгаа зөрчил нь хоол үйлдвэрийн чиглэлээр ажиллаж байгаа асруудад гарлаа. Тухайлбал эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй ажилтан ажлууллах, муудсан махаар хоол хийх, зөвшөөрөл авалгүй гаднаас хүнс оруулж ирж худалдаа хийх зөрчлүүд байна. Эдгээр зөрчлүүдийг бид ор бүр нь арилгуулан ажиллаж байна.
Жишээ нь зөвшөөрөлгүй шорлогны машин оруулж шорлог зарсан иргэний үйл ажиллагааг зогсоож, савтай гуч гаран шорлогыг хураан авсан. Мөн айраг худалдаалж буй аж ахуй нэгж байгууллагууд зориулалтын бус саванд айраг савалсан байсныг зөрчлийн арилгуулан зориулалтын саванд худалдаах үүрэг өгсөн. Гарсан зөрчүүдийг зөрчлийн тухай хуулиар буюу хүний эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүн зарсан тохиолдолд иргэнийг 300 нэгжээр, аж ахуй нэгжийг 3 сая хүртлэх хэмжээний торгуул ноогдуулна. Харин зөвшөөрөлгүй худалдаа эрэхлэж байгаа иргэдэд зөрчлийн тухай хуулийн худалдаа үйлчилгээний журам зөрчих заалтын дагуу арга хэмжээ ав байна” гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих