ОРХОН АЙМГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН”-ЭЭР ТАВАН ХҮН ТОДОРЛОО
ОРХОН АЙМГИЙН “ХҮНДЭТ ИРГЭН”-ЭЭР ТАВАН ХҮН ТОДОРЛОО

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Орхон аймгийн “Хүндэт иргэн”-ээр таван хүнийг шагналаа.
1976-1978 онд Эрдэнэт хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1 дүгээр орлогч, төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан өндөр настан Сүхийн Цаян, 1973 оноос Эрдэнэтийн Цагдан сэргийлэх хэлтэст ажиллаж байсан ахмад ажилтан Базгайн Баяржаргал нарыг шагнав. Мөн 1976 оноос Эрдэнэт хотын 35 дугаар баазад ажиллаж байсан тээврийн салбарын төлөөлөл өндөр настан Очирбатын Дашзэвэг, 1974 оноос Монгол ажилчдын Нэгдсэн захиргаанд жолоочоор ажилласан, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олны төлөөлөл Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Равдандоржийн Жанчивдорж, 1980 оноос Эрдэнэт хотын 1 дүгээр сургуулиас хөдөлмөрийн гаргаагаа багшаар эхэлсэн төр захиргаа, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, ахмад сэтгүүлч Цээсүрэнгийн Ариунаа нарыг Орхон аймаг, Эрдэнэт хотын дээд шагнал Эрдэнэт хотын “Хүндэт иргэн” шагналаар шагнаж, тус бүр нэг сая төгрөгөөр урамшууллаа.
Б.Оюун-Эрдэнэ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих