НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ӨВЛИЙН ӨВГӨН ЗОЧЛОВ
НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ӨВЛИЙН ӨВГӨН ЗОЧЛОВ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны 95 ойн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.

Төв аймаг энэ жилийн байр наадмаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг хамтатган тэмдэглэж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл нарын удирдлагууд, бусад албаны хүмүүс, иргэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд оролцлоо.

Энэ жилийн баяр наадмаар Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн агсны 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нээлтийн үйл ажиллагаанд өвлийн өвгөн морилон ирсэн нь наадамчин олны сонирхлыг татаж байлаа. Төв нутгийн унаган хүү, театр, киноны нэрт жүжигчин, эрхэм хүмүүн 60 жилийн өвлийг энэ дүрээрээ мөнхөлж байсныг нутгийн зон олонд эргэн сануулсан арга хэмжээ болж байна.

1921 оны Ардын хувьсгалын дараа засаг захиргааны хуваарийн өөрчлөлтөөр Халхын дөрвөн аймгийг ханы нэрээр нэрлэж байсныг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1923 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг хэмээн нэрлэгдэх болсон. Монгол Улсын Их хурлын 2003.01.02-ны өдрийн 01 тоот тогтоолоор Зуунмод хотыг “Төвийн бүсийн тулгуур төв”-өөр баталсан түүхтэй.

Т.Есүхэйтөмөр

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих