ГОВЬ-АЛТАЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ
ГОВЬ-АЛТАЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой Говь-Алтай аймгийн баяр наадам Засаг дарга С.Гансэлэмийн наадамчин олонд хандсан мэндийн үгээр эхэллээ.
Эрхэлсэн ажилдаа амжилт гарган Алтай нутгийнхаа хүндэтгэлийг хүлээсэн салбар салбарын эрхмүүд төрийн хүндэт далбаа, аймгийн тугаа мандуулсан юм. Нээлтийн үеэр төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид, хүчит бөхчүүд, цэц мэргэн харваачид, спорт, соёл урлаг, баруун бүсийн уралдаануудад амжилттай оролцсон нийтийн аж ахуйн үйлчилгээний /тогооч, оёдолчид/ шилдэг төлөөллүүд баярын жагсаалд оролцон наадамчин олонд хүндэтгэл үзүүлэв. Ийнхүү Алтай нутгийн баяр нартай, хуртай эхэлж хүчит бөхийн барилдаанаар үргэлжиллээ.
Э.Нарангэрэл

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих