ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БАЙНА
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БАЙНА

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа НҮБ-ын Хүн амын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Китахара Наомитай уулзлаа.

Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа бага ангийн багш нарыг бэлтгэх сургалтад НҮБ-ын Хүн амын сан дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийг чанартай зохион байгуулахад сургалтын орчны эрүүл ахуйн нөхцлийг дэмжих, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол, жендерт суурилсан хүчирхийллийн асуудлаар орон нутгийн сургагч багш бэлтгэхэд хамтран ажиллах талаар хатагтай Китахара Наомитай санал солилцлоо.
Бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11 мянга, суурь, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 19500 ширхэг хэвлэж мэргэжлийн багш нарт хүргэх ажлыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй хийж байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан. Энэ ажлын хүрээнд БСШУС-ын сайд, ЭМЯ-ны сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын санхүүгийн дэмжлэгтэй хамтран боловсруулж байгаа юм.

ЕБС-ийн 4-12 дугаар ангид хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг нийгмийн хэрэгцээ, орон нутаг, сургуулийн онцлог, суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан дараах агуулгыг сонгон боловсруулж байна. Үүнд:
1. Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй
2. Хооллолт, хөдөлгөөн
3. Сэтгэцийн эрүүл мэнд
4. Хорт зуршил
5. Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
6. Осол гэмтэл зэрэг болно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих