ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан концерт, баярын хурал, Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 09-ны өдөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.

Тус арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди үг хэлэн, хүрэлцэн ирсэн иргэд хөдөлмөрчид болон олон ястны өлгий Ховд нутгийн нийт зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлж, баярын хуралд зориулсан илтгэлийг танилцууллаа. Энэ үеэр Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 56 иргэнийг Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа.
“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 4, “Алтан гадас одон”-гоор 32, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 19, “Цэргийн гавъяаны одон”-гоор 1, нийт 56 иргэн төрийн дээд одон, медалиар шагнуулсан юм.
А.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих