ОРОН НУТГИЙН СОНИНЫГ МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММД ОРУУЛЖЭЭ
ОРОН НУТГИЙН СОНИНЫГ МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММД ОРУУЛЖЭЭ

Булган аймгийн төв номын сан орон нутгийн хэвлэлийг zotero программд оруулан Монголын үндэсний төв номын санд хүлээлгэн өгсөн байна.
-"Булганы мэдээ" сонины 2005-2018 он хүртэлх бүх дугаарын сурвалжлага, нийтлэл зэрэг бүх мэдээллүүдийг бүрэн оруулж дууссан. Бусад аймгуудаас орон нутгийн хэвлэлийг zotero программд оруулсан эхний аймаг болсон гэж төв номын сангийн эрхлэгч Ч.Баярмаа ярилаа.
Уншигчид цахим хэлбэрээр орон нутгийн сонины нийтлэлийг уншиж, судалгаа хийх, мэдээллийн сантай танилцах боломж бүрдэж байгаа юм байна.
М.Батжаргал

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих