Шагайн харваанд 700 гаруй тамирчин оролцож байна
Шагайн харваанд 700 гаруй тамирчин оролцож байна

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 90 багийн 720 харваач, оролцож байгаа юм. Нийт оролцогчид 22 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Түүнчлэн энэ жилийн наадамд улсын цолтой 151 тамирчин тэмцээнд оролцож байгаа ажээ. Тодруулбал,

-Монгол улсын даяар дуурсах мэргэн-2

-Монгол улсын үлэмж дархан мэргэн-36

-Монгол улсын Дархан мэргэн-12

-Монгол улсын гарамгай мэргэн-33

-Монгол улсын хошой мэргэн-12

-Монгол улсын мэргэн-44

-Харшгүй мэргэн-12

-Мөн Аймгийн гоц мэргэн-102

Тэмцээнд оролцож байгаа хамгийн өндөр настай харваач Хэнтий аймгийн харьяат 85 настай М.Дагвадорж, хамгийн залуу харваач Өмнөговь аймгаас ирж оролцож буй 14 настай Б.Наранцогт нар юм.

ЭХ СУРВАЛЖ: Мэдээ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих