ТАНЫ ЖИН ХЭДЭН КГ БАЙХ ЁСТОЙ ВЭ?
ТАНЫ ЖИН ХЭДЭН КГ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

Та өөрийн өндөртөө тохирсон жинтэй болов уу? Хүний өндөрт тохируулан жингийг нь тодорхойлох олон арга, томъёо байдаг. Харин бид өнөөдөр тэдгээр олон аргаас хамгийн баттай, шалгарсан аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Та эндээс өөрийгөө хэдэн кг жинтэй байх ёстойг олж мэдээрэй.

 

1 Биеийн жингийн индексээ тодорхойлох

Та өөрийн жин болон өндрийг харьцуулж, өөрийгөө ямар түвшинд байгаагаа мэдэж болох юм. Энэхүү аргыг 20-65 насны хүмүүс хэрэглэх бөгөөд жирэмсэн, тамирчин, насанд хүрээгүй хүүхдүүдэд үр дүн нь таарахгүй болохыг анхааруулъя.

Хэрхэн тооцоолох вэ?:

Хэрэв та 170 см өндөртэй, 65 кг жинтэй бол:

65: (1.7 * 1.7) = 22.5 гэж тооцоолно. Эрэгтэй хүнийх 19-25, эмэгтэй хүнийх 19-24 гэсэн хэмжээнд байх ёстой.

2 Хэвлийгээ хэмжих

Энэ хэмжигдэхүүн нь, хүний их биеийн арьсан дор хуримтлагдсан өөхлөг эдийн хэмжээг тогтоож төвийн таргалалтыг илрүүлэх ач холбогдолтой.

Бүсэлхийн тойргийг хэмжих

Тухайн хүнийг эгц зогсоож, гэдсийг чөлөөтэй байлган, хүйс орчимд хэмжилт хийнэ. Хэмжилтэд миллиметрийн нарийвчлалтай, сунамтгай бус материалаар хийсэн туузан метр ашиглах хэрэгтэй
Үнэлгээ:

Эрэгтэйчүүдэд 90 см-ээс бага

Эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага

Дээрх хязгаараас ихэссэн тохиолдолд тухайн хүний “Биеийн жингийн индекс” хэвийн байсан ч, төвийн таргалалттай буюу халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэж үзнэ.

3 Настайгаа харьцуулж, жингээ гаргах

Хүний нас нэмэгдэхийн хэрээр, жин нь өсдөг хэмээх судалгаа бий. Иймд та өөрийн насандаа хэдэн кг жинтэй байх ёстой болохоо мэдэж аваарай.

Жич: Та энэхүү томъёоны “P”, болон “B” тоонд өөрийн өндөр болон насыг оруулж бодох хэрэгтэй. Ингэснээр таны нас болон өндөрт байх ёстой жингийн үзүүлэлт гарч ирэх болно.

Р – өндөр, В – нас

50 + 0.75 (P – 150) + (B -20): 4= биеийн жин

4″Брока” арга

Энэхүү арга нь, 40-өөс доош насны хүмүүст зориулагдсан бөгөөд биеийн хэлбэр, өндрөөс хамаарч, жинг хэлж өгдөг юм. Та 40-өөс доош настай бол өөрийн өндрөөс 110-г, 40-өөс дээш настай бол өөрийн өндрөөс 100-г хасч, жингээ тодорхойлоорой.

Мөн та бугуйны тойргийн хэмжээнээс хамаарч, өөрийн биеийн онцлогоо тодорхойлж болох юм.

5″Наглер”-ийн арга

Та энэхүү аргыг ашиглаж, өөрийгөө хэдэн кг жинтэй байх ёстойгоо тооцоолж гаргаарай.

152.2 см өндөртэй бол 45 кг жинтэй байх ёстой гэх дүрмийг баримталж, тооцоо гаргана.

Томъёо: (Тухайн хүний өндөр – 152.2): 2.54- 0.9+45= биеийн жин

Биеийн жин+ жингийн 10 хувь = байх ёстой жин

Жишээ татвал: 173 см өндөртэй бүсгүйн байх ёстой жинг тооцоолъё.

(173см – 152.2см) : 2.54см – 0.9= 7.2 кг гарна.

Та үүн дээр өгөгдөл болох 45 кг-ийг нэмээрэй. 7.2 + 45 = 52.2 кг

Одоо харин 52.2 + 5.2 (жингийн 10 хувь) = 57.4 кг болж байгаа юм. Энэ нь 173 см өндөртэй охины байх ёстой жин аж.

6″Жона Маккаллум”-ийн арга

Жона Маккаллум хэмээх сургагч багш нь, жингийн хэмжээг хэрхэн тодорхойлох аргыг гаргасан юм.

Бугуйн тойргийг 6.5-аар үржүүлснээр, цээжний тойрог гарна.

Таазны тойрог = цээжний тойргийн хэмжээний 85 хувь

Бэлхүүсний тойрог = цээжний тойргийн хэмжээний 70 хувь

Гуяны тойрог = цээжний тойргийн хэмжээний 53 хувь

Хүзүүний тойрог = цээжний тойргийн хэмжээний 37 хувь

Бугалганы тойрог = цээжний тойргийн хэмжээний 36 хувь

Шилбэний тойрог = цээжний тойргийн хэмжээний 34 хувь

Шууны тойрог = цээжний тойргийн хэмжээний 29 хувь

Өндөр, жингийн харьцаа:

Бэлхүүсний тойрог нь, өөрийн өндрөөсөө 100-г хассан хэмжээтэй тэнцүү байх ёстой. Хэрэв тухайн эмэгтэй 172 см өндөртэй бол, бэлхүүсний тойрог нь 72 см байна. Харин тааз болон цээжний тойрог нь 97 см бол, та 48 размерийн хувцас өмсөх хэрэгтэй.

Таазны тойрог нь, цээжний тойргоос 20 см-ээр бага хэмжээтэй бол таны биеийг “алим” хэлбэртэй гэж нэрлэнэ. Харин бэлхүүсний тойрог нь, таазны тойргоос 30 см-ээр нарийн бол тухайн биеийг “лийрэн” хэлбэртэй гэнэ.

Эмэгтэйчүүдийн дундаж өндөр 165-175 см байдаг. Харин таны биеийн жин нь, бэлхүүсний тойргийн урттай адил байх ёстой. Хэрэв та 1 кг жин хасвал, бэлхүүсний тойрог тань 1 см-ээр багасах ёстой.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих