БӨХМӨРӨН СУМ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦОЛНЫ БАЯРАА НААДАМТАЙ ХАМТ ТЭМДЭГЛЭВ
БӨХМӨРӨН СУМ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦОЛНЫ БАЯРАА НААДАМТАЙ ХАМТ ТЭМДЭГЛЭВ

“Улсын Тэргүүний сум”-аар шалгарсан Бөхмөрөн сумынхан өчигдөр Улсын тэргүүний сумын мялаалга наадмаа сумын баяртайгаа хамтатган хийсэн байна.

Энэ үеэр хүчит 64 бөхийн барилдаан, зургаан насны морьдын уралдаан, олон төрлийн уралдаан тэмцээнүүд болсон ба сумынхаа шилдэг тэргүүний хүмүүсийг мөн шалгаруулан шагнаж урамшууллаа.
Увс аймгийн Бөхмөрөн сум нь баруун бүсээсээ Ховд аймгийн Булган, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-Алтай аймгийн Төгрөг, Баян-Өлгий аймгийн Толбо сумтай өрсөлдөж, улмаар шалгаран “Улсын тэргүүний сум” болж, 100 сая төгрөгөөр шагнуулсан юм.
Б.Батхүү

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих