ЦАХИЛГААНЫ ИЛ УТСЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ
ЦАХИЛГААНЫ ИЛ УТСЫГ АЮУЛГҮЙ БОЛГОЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дахь Автобусны буудлын ойролцоох явган зорчигчийн зам дээр ил цахилгааны утаснаас утаа уугиж байна гэсэн мэдээллийн мөрөөр цагдаагийн хэлтэс шалгасан байна.
Эрчим хүчний газрын диспетчер Энхтөр "Манайд дуудлага ирсний дагуу Баруун бүсийн бригад очиж засварлан аюулгүй болголоо. ТҮЦ ажиллуулдаг хүмүүс зөвшөөрөлгүй цахилгааны утас татсан байсныг салгалаа" гэж цагдаад мөн мэдээлжээ. Ил задгай утас хэн татсаныг шалгаж байна гэж тус дүүргийн цагдаагийн хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Б.Содгэрэл

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих