Д.НАРАНГЭРЭЛ: БАЯР НААДМААР ХООЛНЫ ХОРДОЛГО БОЛОХ НЬ ИХ БАЙДАГ
Д.НАРАНГЭРЭЛ: БАЯР НААДМААР ХООЛНЫ ХОРДОЛГО БОЛОХ НЬ ИХ БАЙДАГ

Эрүүл Мэндийн Яамнаас үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан иргэддээ санамж зөвлөмжийг хүргүүллээ. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагуудад 12 цагийн жижүүр ажиллах бөгөөд 323002 утсаар гомдол санал хүлээж авах юм. Долдугаар сарын 11-16 ны хооронд өглөөний 10 цагаас өдрийн 15 цаг хүртэл өрхийн эмнэлгүүд ажиллах юм. Наадмын талбай болон морин уралдааны талбайд яаралтай тусламжийн төвүүд байрлана. Энэ жилийн наадмаар олон хоног амарч байгаатай холбоотой эрүүл мэндийн яамнаас эрсдэл багатай байлгах үүднээс эрүүл мэндийн бүх байгууллагуудад уриалга хүргүүлсэн” гэлээ.

Наадмаар хоолны хордлого авах нь их байдаг байна. Хоолны хордлого авах гол шалтгаан нь баталгаагүй газраас хүнс худалдан авах, гэртэй буруу хадгалаж, хагас буцалгаж түүхий хэрэглэх, удаан хадгалсан эрүүл ахуйн шаардлага хангаагүйгээс болдог байна. Мөн хэт халуун, тостой хуушуур идсний дараа хүйтэн ундаа, айраг зэргийг уудаг.  Энэ нь архаг хууч өвчин хөдлөгдөг, ходоод гэдсийг хямраадаг байна. Хуушуурны хордлогоос болж өмнө жил 20 гаруй хүн ходоод хямрал болж, архаг өвчин сэдэрсэн тохиолдлууд гарчээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих