Нурууны өвдөлт намдаах 1 минутын дасгал
Нурууны өвдөлт намдаах 1 минутын дасгал

Сүүлийн үед суугаа ажил хийдэг хүмүүс олширч тэрнийхээ хэрээр нуруу чилж өвдөх, хөших, хөндүүрлэх зовиуртай хүмүүс нэмэгдсээр байна. Зарим албан байгууллагууд ажилчдынхаа эрүүл мэндэд зориулан дасгалын цаг гаргадаг бол зарим удирдлагууд үүнийг анзаардаггүй. Тиймээс та өөрөө өөртөө анхаарал тавьж нурууны өвдөлтийг үгүй болгох эдгээр дасгалыг хийгээд үзээрэй.  

Дасгалыг гөлгөр хатуу гадаргуу дээр хийнэ. /Шалан дээр байж болно/ 

1 минутанд 1 дасгалыг хийж гүйцэтгэнэ.  

Өглөө, өдөр, орой аль ч цагаар хийж болно  

Тогтмол өдөр бүр дасгалыг хийх   

Сээр нурууны булчингийн сунгалтын дасгалуд   

Хэвлийн булчинд нөлөө үзүүлнэ. Нурууны үений доод хэсэгт нөлөө үзүүлж байвал дасгалыг зөв хийж байна гэсэн үг.     

Дасгал1    Дасгалыг нэг талдаа 10 секунд бариад нөгөө тал руугаа үргэлжлүүлэн хийх маягаар ээлжлэн 4 удаа гүйцэтгэнэ 

       

Дасгал 2  

Энэхүү дасгалыг хийхэд мөр хөдлөхгүй байх ёстойг анхаараарай. Толгой өвдгийг эсрэг зүг рүү эргүүлэх маягаар 10 удаа хийж гүйцэтгэнэ.     

   

 

Дасгал 3.  

 

Гараа толгойндоо бариад, хөлийг бага зэрэг дээш өргөж , ээлжлэн өвдгөөрөө нугалаж эсрэг талын гарын тохойнд хүрэхийг эрмэлзэх мэт. Нугалж байгаа хөлнийхөө эсрэг талруу толгойгоо эргүүлнэ. Энэхүү дасгалыг 20 удаа хийж гүйцэтгэнэ       

   

2. Цээж, нугасны булчинд нөлөөх дасгалууд   

 

Хэвлийн болон нурууны дунд орчмын булчингуудын сунгалтыг сайжруулах дасгал. Нуруу доод хэсгийн өвдөлтөнд сайн нөлөөтэй.   

 

Дасгал 1   

 

- Энэхүү дасгалыг хийхдээ чөлөөтэй, гүнзгий амьсгалан хийж гүйцэтгэнэ.

 

- Дөрвөн хөллөсөн байрлалаас муур мэт нуруугаа дээш бөвийлгөж 15-30 секунд бариад эхний байрлалд ирнэ. 

 

- Дараа нь мөн эхний байрлалаас нуруугаа доош хотойлгож тэмээ мэт байрлалд 15-30 секунд бариад эхний байрлалд очно.

 

Дасгалыг 2 удаа давтан хийнэ   

     

 

Дасгал 2   

 

Эхний дасгалын "МУУР" байрлалаас нэг хөлөө хойш, эсрэг талыг гараа урагш  шулуун сунгах маягаар  хийж гүйцэтгэнэ. 10 удаа давтан хийгээрэй. 

   

 

3. Бүсэлхий хэсгийн өвдөлтөнд нөлөөлөх сунгалтын дасгал   

 

Энэхүү дасгал нь хэвлийн булчинг чангалахад нөлөөлдөг. Гэдэс суларч цүлхийхэд доторх ходоод сунаж байдаг. Үүнээс болж нуруу бөхийх нэг шалтгаан болдог.   

 

Дасгал 1    Гараа толгойндоо авч, нуруугаараа дээш харан хэвтээд, хөлөө өвгөөр нь нугалана. Толгойг өргөж, цээжийг шалнаас хөндүүрүүлэх маягаар дасгалыг хийнэ. 10 удаа давтан хийгээрэй!

   

Дасгал 2   

 

Нуруугаараа дээш харан хэвтээд, хөлөө дээш өргөж, дугуй жийж байгаа мэт тойрог хөдөлгөөнөөр хоёр хөлөө хойш, урагш сунгана. Дасгалыг 10 удаа давтан хийгээрэй.   

Нуруу бөхийж, чилж өвдөх нь дотор эрхтнүүдэд муугаар нөлөөлж байдаг учраас өөрийнхөө бие организмд анхаарал тавиарай. Амжилт хүсье.  

 

Г. Сувд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих