Арьс, үсээ сайхан болгоход тань кофетой маск тусална
Арьс, үсээ сайхан болгоход тань кофетой маск тусална

Кофе бол  хамгийн алдартай, дэлхийн  өнцөг булан бүрт тархсан уух зүйл. Гэхдээ хүнийг сэргээж, тайвшруулахаас гадна арьс үсийг сайхан болгох шидтэй юм. Гоо сайхандаа кофег хэрхэн ашиглахыг зөвлөж байна.

Целлютийг багасгах

Кофены шаарыг ижил хэмжээтэй давс болон оливын тостой холино - Бэлэн болсон зуурмагаа целлют үүсэж буй газраа түрхээд иллэг хийнэ Долоо хоногт 1-2 удаа давтан хийнэ

Үс уналтын эсрэг

-

100 мл бүлээн оливын тосон дээр 2 халбага нунтаг кофе хийгээд сайтар хутгана - Бэлдсэн зуурмагаа үсэндээ жигд түрхэж өгнө. 30 минутын дараа угааж цэвэрлэнэ Долоо хоногт 1-2 удаа таваих бөгөөд 12 удаагийнх нэг курс эмчилээ болдог. Хэрвээ та цайвар үстэй бол бага зэрэг өнгө нь бараан болох магадлалтай

Нүдний доогуур хөхрөлт

1/2 кофены шаар эсвэл нунтаг кофе дээр ижил хэмжээтэй кокосын тостой,  чимх перц, хэдэн дусал ус нэмээд сайтар хутгана - Нүдний доогуур хөхөрсөн хэсэгт тавиад хэсэг

хугацааны дара бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Хуурайшиж, хагарсан уруулын эсрэг

1/2 кофены шаар дээр ижил хэмжээтэй зөгийн бал хийгээд сайтар хутгана - 30 секундын турш урууландаа түрхэж шингээнэ. Дараа нь бүлээн алчуураа арчиж цэвэрлээрэй

Нүүрэн дээрх хар батганы эсрэг

2 хоолны халбага хатаасан кофе эсвэл нунтаг кофе дээр ижил хэмжээтэй бяслаг хийгээд хутгана - Нүүрэндээ жигд түрхээд 2 минут массаж хийгээд 10 минут амраана. Бүлээн усаар угааж цэвэрлээрэй Долоо хоногт 1 удаа энэхүү маскийг тавьж болно

Тослог арьсны эсрэг

1 халбага кофены шаар дээр адил хэмжээний тараг хийгээд сайтар хутгана - Зуурмагаа нүүрэндээ түрхээд 1-2 минутын дараа угааж цэвэрлэнэ

Арьсны байгалийн өнгийг сэргээх

1 халбага кофены шаар дээр 1 халбага зөгийн бал, 1 халбага тараг, 1 ширхэг түүхий өндөг хийгээд сайтар хутгана - Нүрэндээ жигд түрхээд 1 минут амраасны дараа угааж цэвэрлэнэ Энэхүү маскийг долоо хоногт 1-2 удаа тавьж болно

Г.Сувд

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих