Зам тээврийн ослын 76 хувь нь орон нутгийн зам дээр гардаг
Зам тээврийн ослын 76 хувь нь орон нутгийн зам дээр гардаг

Цагдаагийн байгууллагаас гаргасан статистик мэдээллээр зуны саруудад зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байдаг байна. 2018 он гарсаар улсын хэмжээнд 163 хүний амь нас хохирсон бол ослын 76 хувь нь орон нутгийн замд гарчээ. Өнгөрсөн оны тоо баримтаас  зам тээврийн ослоос 17600 хүн гэмтэж, 540 хүн нас баржээ. Эдгээр ослын дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осолд өртдөг байна. 

Иймээс Монгол Улсын гэмт хэргээс зохицуулах зөвлөл, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, цагдаагийн байгууллагууд хамтран  “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2018” аяныг зохион байгуулж байгааг хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Орон нутагт гарч буй зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх зорилго бүхий энэ аян зургадугаар сарын 20-ноос эхэлж, ирэх аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих