Пуужин хугарахад 4 хүүхэд гэмтжээ
Пуужин хугарахад 4 хүүхэд гэмтжээ

Үндсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк дээр осол гарч хүүхдүүд бэртсэн тухай өчигдөр мэдээлэлсэн. Тодруулбал паркийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч дөрвөн хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.  Гэмтсэн хүүхдүүдийг рентген зураг болон анхан шатны үзлэг шинжилгээнд оруулахад ноцтой зүйл илрээгүй бөгөөд бага зэрэг толгой, мөр өвдөх зэрэг зөөлөн эдийн гэмтэл авсан гэж үзсэн эмч мэдээлэлжээ. Хүүхдүүдэд эм тариа бичиж өгөөд гэрт буцаасан байна. Харин биед нь зовиуртай байгаа Н. Цагаансувд охин гэмтлийн эмнэлэг дээр байгаа аж.

Охин жудогоор хичээлэлдэг бөгөөд тун удахгүй тэмцээнд орох гэж байгаа юм байна. Түүний гэр бүлийхэн “Гаднаа бэртэл гэмтэлгүй байгаа ч битүү цохилт авсан байх вий гэхээс айж байна. Тархи толгой, нуруу нугасандаа гэмтэд авсан байвал хоёрхон цагийн дотор мэдэгдэхгүй. Бид хожим илрэх вий хэмээн айж байна” гэжээ.

Осол гарах болсон шалгааныг цагдаа болон мэргэжлийн хүмүүс шалгаж байгаа бөгөөд “Бид үүссэн асуудалд хариуцлагаа хүлээх болно” хэмээн холбогдох албан тушаалтан албан ёсоор мэдэгдлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих