Монгол банк хуримтлагдсан алдагдлаа 2,8 тэрбум төгрөг болгон бууруулжээ.
Монгол банк хуримтлагдсан алдагдлаа 2,8 тэрбум төгрөг болгон бууруулжээ.

Монгол банк 2017 оны жилийн тайлангаа танилцуулсан хэвлэлийн бага хурлыг хийлээ. Монгол банкны санхүүгийн тайлан нь олон улсын PWC компаний хөндлөнгийн аудитаар баталгаажуулсан учраас санхүүгийн цэвэр тайлан  хэмээгээд энэ жил Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж, өсөлт ажиглагдаж байгаа чухал жил хэмээн мэдэгдсэн.

Бадралмаа Б.-н зураг.

2012-2016 онд гурван их наядын алдагдал үүссэн. Энэ  алдагдал нь 2008 оны эдийн  засаг маш хурдацтай унасан үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулалт,  валютын өсөлт, түүхий эдийн үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалсан. Энэ жилийн Монгол банкны санхүүгийн тайлан 176,6 тэрбум төгрөгийн ашигтай байсан бөгөөд  үүний үр дүнд Төв банкны хуримтлагдсан алдагдал 2.8 их наяд төгрөг болж буурчээ. Ийнхүү Монгол банк ашигтай ажиллах болсон нь монгол банкнаас барьсан бодлого, олон улсын байгуулалгуудтай хамтран ажилласан явдал юм. Мөн  2006 оноос үүссэн 60 тэрбум орчим төгрөгийн дүн бүхий маргаан нь олон улсын шүүх дээр нааштайгаар шийдэгдэж, үүнээс 60 тэрбумын нөөцийн сангийн буцаалт орж ирсэн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн хэмээн холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн.

Бадралмаа Б.-н зураг.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих