Та эхийнхээ аль
Та эхийнхээ аль "Сүм"-д төрсөн бэ? Монгол уламжлалт зурхай 4 улирлын аль сард төрснөөс хамааран эхийнхээ аль


Хаврын 3 сард төрсөн бол?

  1. Бар жилтэн Эхийнхээ тэргүүн буюу толгой дээр төрнө. 
  2.  Үхэр, Туулай жилтэн эхийнхээ чихэн дээр төрнө. 
  3.  Хулгана, Луу жилтэн эхийнхээ мөрөн дээр төрнө. 
  4.  Гахай, Могой жилтэн эхийхээ гарт төрнө. 
  5. Нохой, морь жилтэн эхийнхээ хөхөн дээр төрнө. 
  6.  Тахиа, Хонь жилтэн эхийнхээ өвдөгөнд төрнө. 
  7.  Бич жилтэн эхийнхээ хөлд төрнө. 

Зуны 3 сард төрсөн бол:

  1. Могой жилтэн эхийнхээ тэргүүн буюу толгой дээр төрнө. 
  2. Луу, Морь жилтэн эхийнхээ чихэн дээр төрнө. 
  3. Туулай, хонь жилтэн эхийнхээ мөрөн дээр төрнө. 
  4. Бич, бар жилтэн эхийнхээ гарт төрнө. 
  5. Үхэр, тахиа жилтэн эхийнхээ хөхөн дээр төрнө. 
  6. Хулгана нохой жилтэн эхийнхээ өвдөгөнд төрнө. 
  7. Гахай жилтэн эхийнхээ хөлд төрнө. 

Намрын 3 сард төрсөн бол: 

  1. Бич жилтэн эхийнхээ тэргүүн буюу толгойд төрнө. 
  2. Хонь, Тахиа жилтэн эхийнхээ чихэн дээр төрнө. 
  3. Морь, нохой жилтэн эхийнхээ мөрөн дээр төрнө. 
  4. Могой, гахай жилтэн эхийнхээ гарт төрнө. 
  5. Луу, хулгана жилтэн эхийнхээ хөхөн дээр төрнө. 
  6. Туулай, үхэр жилтэн эхийнхээ өвдөгөнд төрнө.
  7. Бар жилтэн эхийнхээ хөлд төрнө. 

Өвлийн 3 сард төрсөн бол:

  1. Гахай жилтэн эхийнхээ тэргүүн буюу толгой дээр төрнө.
  2. Нохой, хулгана жилтэн эхийнхээ чихэн дээр төрнө.
  3. Тахиа, үхэр жилтэн эхийнхээ мөрөн дээр төрнө.
  4. Бич, бар жилтэн эхийнхээ гарт төрнө.
  5. Хонь, туулай жилтэн эхийнхээ хөхөн дээр төрнө.
  6. Морь, луу жилтэн эхийнхээ өвдөгөнд төрнө.
  7. Могой жилтэн эхийнхээ хөлд төрнө.

"Эхийн сүмний үр"(Хувь заяа)

  • Эхийнхээ толгойд төрсөн хүн Хааны зиндаанд явна. Буян хишиг маш ихтэй, хувь заяа сайтай, хүний дээд хүмүүс байдаг. 
  • Эхийнхээ  чихэнд төрсөн хүмүүс цэцэн цэлмэг, ёс төр таалдаг, буян хишигтэй хүмүүс байдаг.
  • Эхийнхээ мөрөн дээр төрсөн хүмүүс эцэг эх, ахан дүүс, хань ижилдээ асрагдаж, түүнийхээ үрээр цэцэн цэлмэг болж, хэнийг ч шүтэхгүйгээр аж төрнө. 
  • Эхийнхээ гарт төрсөн хүмүүс ямар нэг ур дүйтэй байна. Түүнийгээ хөгжөөн эзэмшвээс идэх өмсөхөөр элбэг дэлбэг сайн явна. 
  • Эхийнхээ хөхөнд төрсөн хүмүүс буян хишигтэй, идэх өмсөхөөр элбэг баян явна. Эх эцгийнхээ ач буяныг байнга санаж, хариулж явах хэрэгтэй. 
  • Эхийнхээ өвдөгөнд төрсөн хүмүүс насан туршдаа хүний гэрт явахыг туулна. Хүний эрхшээлд авагдах юмуу бага зэрэг зовлон амсаж явна. Үүний учир эрүүл мэнддээ анхаарал тавьж, ханиа зөв сонгон өөрийгөө зөв зам руу байнга удирдаж явах хэрэгтэй. 
  • Эхийнхээ хөлд төрсөн Бич, Бар, Гахай, Могой жилтнүүд аав, ээж, ахан дүүс, хань ижил, анд нөхөддөө тун халамжтай баймааж нь өмсөх идэхээр баян, хөрөнгө сайтай явна. (Далай ламтан энэ сүмд төрсөн ховор хүн бөлгөө.)

Via: Ч.Оюунчулуун. 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих