Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ
Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ

Саудын Араб улс улс орондоо эмэгтэйчүүдийн эрхийг хангах талаар шинэчлэл хийж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд тус улсын эрх баригчид энэ оноос эхлэн эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн тоглолт үзэх эрхтэй болгосон. Тэгвэл хууль хэрэгжсэн анхны тохиолдол өчигдөр бүртгэгдлээ.

Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ

Өчигдөр буюу баасан гаригийн орой Жидд цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн тэмцээнийг анх удаа эмэгтэй үзэгчид үзсэн байна. тэдгээр эмэгтэйчүүдийг цэнгэлдэх хүрээлэнгийн гэр бүлийнхэнд зориулсан хаалгаар оруулж, гэр бүлийнхэнд зориулсан суудалд суулгажээ. Хууль гарсантай холбоотойгоор Саудын Арабын цэнгэлдэхүүд эмэгтэйчүүдэд зориулсан гэр бүлийн хэрэгцээний хаалга, суудал гаргах ажлыг зохион байгуулсан юм.

Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ

Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ

Саудын Араб эмэгтэйчүүд анх удаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ

Саудын Араб улс ийнхүү жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд бодит ажлууд хийж эхэллээ. Тухайлбал, тус улсын эмэгтэйчүүд энэ оны зургадугаар сараас эхлэн түүхэндээ анх удаа автомашины жолоо барих эрхтэй болох юм

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих