Эцсийн мөнгөө шавхан зайрмаг авч иддэг байсан
Эцсийн мөнгөө шавхан зайрмаг авч иддэг байсан

Загварын ертөнцөд хүчтэй өрсөлдөх чадвар сайтай гэр бүл бол загвар өмсөгч Энхболд түүний гэргий дизайнер Отгонжаргал нар. Хамтдаа O COUTURE брэндээ үүсгэн байгуулж нэлээдгүй хөрөнгө мөнгөтэй болоод байгаа тэдэнд зайрмагны ч мөнгөгүй үе байсан гэнэ. Энэ талаараа дизайнер бүсгүй Энэ мороженоег харахаар нэг сайхан дурсамж сэргээд гоё байдаг. Нөхөр бид хоёр анх охиноо салхилуулж гарахдаа амтанд нь орсон юм байна. Хоёр талаасаа нийлж эцсийн мөнгөө шавхаад нэг мороженое аваад хувааж иддэг сайхан дурсамж бидэнд бий. Нөхөр маань оюутан харин би ажилгүй, охин маань гурван сартай байсан. Тэгж хувааж идэх тусам амтыг нь илүү мэдэрдэг байхаа. Бид хоёр одоо ч дуртай. Хоёр хүүхэд маань ч дуртай

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих