Фэйсбүүкийн зурагаас аллага үйлдсэн байж болзошгүй якузаг илрүүлжээ
Фэйсбүүкийн зурагаас аллага үйлдсэн байж болзошгүй якузаг илрүүлжээ Шигэхару Ширай хэмээх Якузагийн боссыг Тайландын цагдаа нар баривчиллаа.

Хэдийгээр визний зөрчлийн хэргээр түүнийг Бангкокын хойд хэсгийн Лопбури хотод баривчилсан ч асуудал хамаагүй том болж байна. Түүнийг баривчлах үед нутгийн иргэний санамсаргүй авсан гэрэл зураг түүний шивээсийг тод томруун харуулж, Фэйсбүүкээр таржээ. Улмаар Японы цагдаагийнхны анхаарлыг татаж, 2003 онд түүнийг өрсөлдөгч бүлэглэлийнхээ якузагийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэжээ. Тайландын талаас түүнийг Япон руу шилжүүлэн өгөх болсон байна.Тэрээр 2005 онд Тайланд руу зугтсан бөгөөд цагдаа нарт якузагийн бүлгэмийн гишүүн байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин 2003 оны аллагыг үйлдээгүй гэж мэдэгдсээр байгаа юм.

Эх сурвалж: Zarig.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих