О.Оюунцэцэг: Миний хөхийг хараад пүү паа сэжгийн юм бэ гэж уулга алдагсад сонс!
О.Оюунцэцэг: Миний хөхийг хараад пүү паа сэжгийн юм бэ гэж уулга алдагсад сонс!

Цахим ертөнцийн фэнүүдээсээ "Монгол барби” нэр зүүж, гоо сайхны олон төрлийн мэс засал хийлгэсэн гэгдээд байгаа сэтгүүлч О.Оюунцэцэг бага насандаа тохиолдсон гашуун түүхээ олонд дэлгэж, хөөрхөн царайныхаа нууцыг задалсан удаатай.

Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хөөрхөн хүүтэйгээ хамт харийн орныг зорьсон О.Оюунцэцэг өдгөө гадаад залуутай хамт амьдардаг бөгөөд хэн хүнээс дутахааргүй аз жаргалтай байгаа.

Охид хүүхнүүдийн шохоорхлыг ихэд татаж буй шинэхэн бүтээгдэхүүнээ гоёмсог цүнхтэй хослуулж, цаашид загварлаг хувцас гаргахаар зэхээд байгаа "Монгол барби” маань усны хувцастай зургандаа ийм тайлбар хийжээ.

Тэрээр "Усны хувцастай хагас нүцгэн зургаа тэрбээр:

Би албаар энэ зургандаа фотошоп хийлгээгүй юм! Бусад ээжүүд хараг! Би төгс эмэгтэй биш гэхдээ ээж хүн...(Өөр зөндөө зургууд байгаа удахгүй вэбсайт дээр тавигдана)

Яадгын бэ миний хөхийг хараад пүү паа сэжгийн юм бэ, ямар заваан язарчихсан гэдэстэй хүүхэн бэ гэж уулга алдагсад сонс!
Хүүхдээ хөхүүлсөн ээж бүр ийм! Намайг ийм болгосон үрдээ би гомдоллоогүй байхад хэн ч биш хүмүүс амныхаа зоргоор доромжлох!!!
Ямартаа ч хүү минь ээжээ та усны гүнж шиг харагдаж байна гээд титэм зүүгээд өгчихөж! Яадгийн бэ эвдэрсэн биетэй ч ээж байх гоё шдээ. Үүнээсээ ичих ёстой юу!!!" хэмээсэн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих