ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмч хууль бусаар буга, хадран загас агнажээ
ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмч хууль бусаар буга, хадран загас агнажээ Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмчийг Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн албан хаагчид хэрэг үүсгэн шалгаж байна.

Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газраас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь шалгалтаар тогтоогджээ.

Энэхүү хууль бус ан хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх хуулийн заалттай аж. Харин зөрчил гаргасан эмч нар мөрдөн байцаалт өгөхөөс татгалзаж “мэс засал хийж байна” гэх тайлбар өгчээ.

Хуулийг тодруулбал, “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

У.Уранцэцэг

Эх сурвалж: Medee.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих