Архангайд өвөлжилт хүндэрч байна
Архангайд өвөлжилт хүндэрч байна Архангай аймагт мал өвөлжилт аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь хүндэрчээ.

Өнөөдрийн байдлаар мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх байдлаар зохион байгуулж байна. Малын усан хангамжийн тухайд Хангай, Цахир, Чулуут, Өндөр-Улаан, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар дунд зэрэг  байна.

Архангай аймагт он гарсаар эхний 10 хоногт 2-5 удаа цас орж  0,9- 9,1 мм тунадас  унасан байна. Хамгийн их тунадас Батцэнгэл суманд 9,1 мм , Хангай суманд хамгийн бага 0,9 мм тунадас унажээ. Ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, ӨндөрУлаан суманд уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орсон байна.

Энэ сарын 10-ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь  Хашаат суманд 13 см,Төвшрүүлэх, Хотонт сумдад 10 см бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр нь 4-9 см байна.

Эх сурвалж: Etoim.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих