Зууханд Дарга нарыг шатаасан ч УТАА гарна
Зууханд Дарга нарыг шатаасан ч УТАА гарна

Монгол улс сүүлийн 20-иод жилийн туршид л “Утаа” гэдэг дайсантайгаа тулалдаж байна. Үнэндээ бол тулалдаагүй л дээ. Дайн голлох үүрэгтэй оролцох ёстой дарга, удирдлагууд нь өнгөрсөн хугацаанд нуувчиндаа сууж, өөхтэй хавирга огтолсоор өнгөрөөсөн гэвэл зохино. Харин ямар ч ар талгүй ард түмэн нь хүч тэнцвэргүй тулалдаанд гар хоосон учраас амь биеэрээ хохирсоор өнөөдрийг хүрэв.

“Цэвэр агаар сан” гэсэн сайхан нэртэй газар байгуулагдаж, үүгээр дамжин олон нөхөр хөрөнгө мөнгө завшсан учраас зарим нэг шоронгийн үүд татаж, эрүүгийн гэмт хэрэгтэн болсон. Гэвч яг цаад эзэд нь баригдсан уу, ял эдэлсэн үү гэвэл итгэхгүй л байна. Хэзээ л их гарын нөхөр нь илчлэгдээд л ял эдлээд байлаа даа, угаасаа. “Утаагүй зуух” нэртэй үй олон зуух тарааж, төрийн мөнгийг үрэн таран хийсэн ч утаа нь бахь байдгаараа, улам нэмэгдсээр байна. “Утаагүй зуух” тараагаад утаагүй болохгүй нь гэдгийг жирийн ард иргэд нь ойлгочихоод байхад өнөөгийн БОАЖ-ын сайд нь бас л зуух тараах тухай ярьж суух юм. Уг нь бол хэн ч үүнийг ойлгомоор л юм. Даанч цаана нь асар их эрх ашиг байна хэмээн үглэх хүмүүс олон байна.

Зууханд юу ч шатаасан утаа гарна. Нүүрс, мод тэр бүү хэл дарга нарыг шатаасан ч утаа гарах л болно. Утаанаасаа салахын тулд хонины нэхий, амны хаалт, зуух тараагаад нэмэргүй. Харин утаа гаргагч яндан нэг бүрийг алга болгож байж утаа арилах нигууртай.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих