ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР СҮЙН ЗУРГУУДАА ДЭЛГЭЛЭЭ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР СҮЙН ЗУРГУУДАА ДЭЛГЭЛЭЭ

Их Британийн хунтайж Харри, түүний дурлалт бүсгүй Меган Маркл нарын сүй тавьсан албан ёсны гэрэл зургуудыг Кенсингтон ордноос олон нийтэд дэлгэлээ

Хосуудын тэврэлдэн зогсож буй хар, цагаан зураг, мөн гар гараасаа барин суугаа өнгөт зургийг загварын гэрэл зурагчин Алекси Лубомирски авчээ

Зураг авалт энэ долоо хоногийн эхээр Уиндсор дахь Фрогмор ордонд болсон байна

Хунтайж Харри хөх өнгийн дэгжин хослолтой, харин сүйт бүсгүй Ralph and Russo загварын ордны урласан алтлаг өнгийн хатгамал бүхий хар даашинзаар гоёжээ

Тэдний хуримын ёслол ирэх оны тавдугаар сард Уиндсор цайзад болох юм

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу:

Сэтгэгдэл [0]

бичих

Сэтгэгдэл бичих